Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаагаар нийт 63 компанийн 716.314 ширхэг хувьцааг 398.064.212.3 төгрөгөөр арилжив.
Энгийн арилжаагаар "Инвескор ББСБ" (INV), "АПУ" (APU), , "Улсын Их Дэлгүүр" (UID), , "Тавантолгой" (TTL), "Говь" (GOV) ХК-ийн хувьцаа идэвхтэй арилжигдав.
Хоёрдогч зах зээлийн арилжаанд "Инвескор капитал ҮЦК" (INVC), БиДиСек" (BDSC), Ард секюритиз" (MNET), Ти Ди Би Капитал" (TDB), "Гранд Девелопмент" (GDEV) зэрэг үнэт цаасны компаниуд идэвхтэй оролцов.
3 дугаар сарын 6-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2.736.405.669.500.59 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 18851.58 нэгж болж өмнөх 7 хоногоос 1.62 хувиар буурав.
Montsame.mn