Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 2 дугаар сарын 10-нд I, II, III ангиллын 26 ХК-ийн 102.362.710 төгрөгийн үнийн дүн бүхий 277.436 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "УБ-БҮК" (BUK+15.00%) болон "Монгол Даатгал" ХК (CHE+15.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Стандарт проперти групп" (BBD-14.04%) болон "Бөөний худалдаа" ХК (ABHL-10.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.69 хувиар өсөж, 18866.95 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.690.828.170.163.91 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.