Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр 1032 сурталчилгааны материалыг иргэдэд түгээжээ.
Мөн мэдээлэл сургалт сурталчилгааны цахим хуудсанд 178 төрлийн сэрэмжлүүлэг мэдээг байршуулж, 19094 иргэн хандаж мэдээлэл авсан байна. Түүнчлэн иргэд, үйлчлүүлэгчдийг халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 27 байгууллагад жавелионы 0.3%-ийн уусмалаар халдваргүйтгэлийг хийж, 477 хүнд сургалт зохион байгуулжээ.
Аймгийн Эрүүл мэндийн газрын цахим хуудсанд COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг 6 удаа, зөвлөмж, зөвлөгөөг 9 удаа, сэрэмжлүүлэг мэдээг 2 удаа байршуулж, 15372 иргэн мэдээлэл авсан бол Зоонозын өвчин судлалын төвийн цахим хуудсанд цаг үеийн мэдээ, мэдээлэл, сэрэмжлүүлэг бүхий 4 мэдээ оруулсан бөгөөд одоогоор 1820 хүнд хүрчээ.