Манай улсад коронавирусийн тохиолдол илэрсэнтэй холбогдуулан үйлчилгээний газрууд түр хугацаагаар хаагдсан байсан. Тэгвэл дэлгүүр, зах зэрэг үйлчилгээний газруудын үйл ажиллагаа өнөөдрөөс хэвийн явагдаж эхэлсэн байна. Харин хотын даргын А-233 тушаалаар хаасан спорт, урлаг болоод цэнгээний газрууд гуравдугаар сарын 30-ныг дуустал хаалгаа барьсан хэвээр байна гэж Нийслэлийн засаг даргын тамгын газраас мэдээллээ.
ТӨР.МН
Б.ХОНГОРЗУЛ