Угаарын хийд хордсон иргэдийн тоо багасаж байгаа талаар Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ. Өнгөрсөн 3 хоногийн хугацаанд 12 өрхийн 32 иргэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Хэдий иргэдээс ирэх дуудлага багассан ч урин дулаан цаг ирж байгаа учир угаарын хий дээш хөөрөн агаартай холилдож хордох эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Иймд айл өрх бүр анхааралтай байж, угаарын хий мэдрэгчээ тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө.
ТӨР.МН
Б.ХОНГОРЗУЛ