Бизнесийн холбоод, ТББ-ууд хамтарсан мэдэгдэл гаргалаа.
COVID-19 нөхцөл байдлаас хамааран эдийн засаг огцом унаж, бизнест тулгарч буй хүндрэл бэрхшээлүүд төсөөлж байснаас богино хугацаанд нэмэгдэж байгаа учир эрсдэлийг бууруулах, бизнес, ажлын байрыг хамгаалах талаар МҮХАҮТ-аас гаргасан саналуудыг хэрэгжүүлэх, бусад цогц арга хэмжээг яаралтай авахыг шаардаж бизнесийг дэмжих байгууллагууд, холбоод хамтарсан мэдэгдэл гаргалаа.
Уг мэдэгдлийг МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, Улаанбаатар хотын худалдааны танхим, Монголын бизнесийн зөвлөл, ОУЭХАҮХ-ны Монгол дахь салбар гэсэн 5 байгууллага, Монголын банкны холбоо зэрэг 10 холбоо хамтран гаргаж буйгаа зарлалаа.