Эрүүл мэндийн яамны компьютерын сүлжээнүүд хакерын халдлагад өртсөн тохиолдол бүртгэгдсэн хэдий ч хакеруудын оролдлого амжилтгүй болсон тухай АНУ-ын Эрүүл мэндийн сайд Алекс Азар мэдэгджээ. Халдлагын улмаас сүлжээнд доголдол үүсээгүй бөгөөд хакерууд ямар нэгэн мэдээлэл хулгайлж чадаагүй байна.
"Сүүлийн өдрүүдэд АНУ-ын Эрүүл мэндийн яамны компьютерын сүлжээ болон цахим хуудас халдлагад өртөх тохиолдол мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа. Аз болоход системийн хамгаалалт маш сайн. Халдлагын улмаас сүлжээнд доголдол үүсээгүй. Бид халдлагын эх сурвалжийг олж илрүүлэх болно” хэмээн тэрбээр ярьжээ.
Montsame.mn