Ирак дахь АНУ, Английн цэргүүдийг байрлуулсан бааз пуужингийн халдлагад өртөж, гурван цэрэг амь үрэгджээ. АНУ-ын армийн эх сурвалжийн мэдээлснээр эдгээр амиа алдагсад нь Английн нэг цэрэг, Америкийн нэг цэрэг, нэг гэрээт ажилтан байсан ажээ. Харин тэдний хувийн мэдээлэл, нэр зэргийг нь хараахан зарлаагүй байна.
Багдадын хойд хэсэгт байрлах Тажи цэргийн баазад болсон уг халдлагын улмаас мөн 12 хүн бэртэж, гэмтсэн байна.
Энэхүү халдлагыг Ираны талаас үйлдсэн хэмээн албаныхан таамаглаж байгаа ба 18 пуужин харвасан гэнэ. Хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн ажээ.
Erennews.mn