Өмнөд Солонгосын цэрэг армийн 3 гишүүн коронавирусын халдвар авсан болох нь шинжилгээний хариугаар тогтоогджээ. Эдгээр цэргүүд нь газар, агаар, усан цэргийн армийн тус тусдаа цэргүүд байсан байна. Мөн бүгд Солонгост хамгийн том халдварын голомт болоод байгаа Дэгү мужтай холбоотойгоор халдварласан аж.
Засгийн газраас гаргасан мэдээллээр Жэжү арлын 22 настай усан цэрэг Дэгү хотод амралтаа өнгөрүүлээд ирсэнийхэн дараа өвчний шинж тэмдэг ажиглагдсан байна. Түүнчлэн Хойд Чүнчонг аймгийн цэрэг ч амралтынхаа үеэр Дэгүд найз охинтойгоо уулзан Есүсийн сүм рүү явсныхаа дараахан өвдсөн аж. Бас Өмнөд Чүнчонг аймгийн агаарын ангийн цэрэг Дэгүд шалгалтаар очсоны дараагаас өндөр халуурч эхэлсэн гэнэ.
Өнөөдрийн байдлаар Солонгост 156 халдварын тохиолдол бүртгэгдэж, 1 хүн амиа алдсан байна гэжээ.