АНУ-д "2019-nCoV” коронавирусаар халдварласан тохиолдол шинээр бүртгэгдэж, энэ өвчнөөр нийт халдварласан хүний тоо 13 болсон тухай тус улсын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн байна.
Халдварын шинэ тохиолдол Калифорни муж улсын Сан-Диего хотод хоёрдугаар сарын 05-нд Ухань хотоос нүүлгэн шилжүүлсэн АНУ-ын иргэнээс илэрчээ. Өмнө нь АНУ-ын 37 муж улс дахь коронавирусын халдвар авсан байж болзошгүй тохиолдолтой 398 хүнд үзлэг хийсэн бөгөөд тэдний 12 хүнээс нь коронавирусын халдвар илэрсэн билээ.