БНХАУ-д шинэ төрлийн "2019-nCoV” коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн тухай Өмнөд Солонгосын "Чунан ильбо" сонин Пёньян хот дахь эх сурвалжуудын мэдээллийг иш татан уламжилжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, шинэ төрлийн коронавирус Хятадад зорчоод ирсэн Пёньян хотын оршин суугчаас илэрсэн байна.
БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод "2019-nCoV” коронавирусний халдвар өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр дэгдсэн юм. Тус улсаас гадна уг вирусний халдварын тохиолдол дэлхийн 24 улсад бүртгэгдсэн байна. Хамгийн сүүлийн мэдээллээр, Хятадад халдвар авсан хүний тоо 31 мянга давж, 630 гаруй хүн нас барсан бол 1500 гаруй хүн эдгэрчээ.