БНХАУ-д уушгины хатгалгаа үүсгэгч "2019-nCoV” коронавирусний халдвар авсан хүний тоо 24 300 давж, 490 хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн улсын хороо мэдээлжээ.
Уушгины шинэ хэлбэрийн хатгалгаагаар 23 600 хүн өвчилж, 491 хүн /Хонконгт нас барсан хүнийг оруулаад/ нас барсан гэж мэдээллийн "Ванъи" цахим хуудсанд урьд нь бүс нутгийн эрх баригчдын мэдэгдлээс иш татан мэдээлсэн байна.
БНХАУ-ын эрх баригчдын мэдээлснээр, тус улсад 185 мянга 500 хүн эмчийн хяналтад байгаа аж.Шинэ цахим хуудсанд мэдээлснээр бол 846 хүн эдгэрчээ. Хубэй мужид халдварын хамгийн олон буюу 16 600 тохиолдол бүртгэгдэж, 479 хүн нас барсан байна.
Тус мужийн дараагаар нас барсан тохиолдол бүртгэгдээгүй Жэзян /829/, Гуандун /813/ мужууд орж байна. Бээжин хотод халдварын тохиолдлын тоо 228 болж, нэг хүн нас баржээ. ОХУ-тай хил залгаа оршдог Хар мөрөн мужид 155 хүн халдвар авч, хоёр хүн нас барсан бол Өвөр Монголын өөртөө засах оронд шинэ вирусээр халдварласан 35 тохиолдол бүртгэгдсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг