Улсын онцгой комиссын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ОБЕГ-ын дарга Т.Бадрал мэдээлэл хийв.
Тэрбээр, Нөхцөл байдал ярвигтай болж байна. Коронавирусын халдвар шинээр авсан, нас барсан хүний тоо эрчимтэй нэмэгдсээр байна. Мөн БНХАУ-ын Хунань мужид мөн шувууны томуу гарсан. H5N1 томуугийн дэгдэлт гарсантай холбоотойгоор тахианы мах болон тахианы махан бүтээгдэхүүн импортлохыг хориглох шийдвэр гаргасныг танилцуулав.