Хойд Солонгост 200 орчим цэрэг коронавирусын улмаас амиа алдаж мөн мянга мянган цэрэг ч хөл хорионд орсон байгаа болохыг Өмнөд Солонгосын эх сурвалжууд онцлоод байна.
Өмнөд Солонгосын өдөр тутмын мэдээллийн "NK” агентлагийн мэдээлснээр нэг, хоёрдугаар сард Ковид-19 вирусээр Хойд Солонгосын 180 цэрэг амиа алдаж, 3.700 хүн хорио цээрийн дэглэмд орсон байгаа гэжээ.
Харин Өмнөд Солонгосын засгийн газрын дэмжлэгтэй "Ёнхап” мэдээллийн агентлаг коронавирусын улмаас Хойдод бараг 10,000 хүнийг хорио цээрийн дэглэмд хамруулсан боловч бараг 4.000 нь өвчний шинж тэмдэг илрээгүй тул суллагдсан гэсэн байна.
Гэсэн ч Умардын талаас тус улсад коронавирусын халдвар одоог хүртэл бүртгэгдээгүй хэмээн энэ мэдээг няцаасаар байгаа юм.
Montsame.mn