Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун үхлийн аюулт коронавирусын эсрэг тэмцэж байгаа Өмнөд Солонгосчуудад итгэл найдвар, амжилтыг хүсэн дэмжиж буйгаа илэрхийлэн тус улсын ерөнхийлөгч Мүн Жэ Ин рүү захидал илгээсэн болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас өчигдөр орой мэдээлэлжээ.
Өнгөрсөн оны хоёрдугаар сард Вьетнамын Ханой хотод болсон Дональд Трамп, Ким Жон Ун нарын хийсэн дээд хэмжээний уулзалтаас хойш энэхүү хоёр орны удирдагчдын хооронд маш бага харилцаа холбоо өрнөсөн юм. Мөн энэхүү захиа илгээлт нь тэдний энэ он гарснаас хойших анхны мэндчилгээ болж байгаа ба тэр тусмаа Хойдууд эхний алхмыг хийлээ гэж сурвалжууд онцлон тэмдэглэсэн байна.
Өнөөдрийн байдлаар БНСУ-д коронавирусын халдварын 6,088 гаруй тохиолдол бүртгэгдэж, 35 хүн амиа алдсан байгаа юм. Харин БНАСАУ-д бүртгэгдээгүй байна.
Эх сурвалж: Erennews.mn