АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай 11 дүгээр сард тус улсад болох ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө уулзахыг хүсэхгүй байгаагаа зөвлөхүүддээ мэдэгдсэн гэж CNN телевиз мэдээлжээ.
Тус телевизийн Цагаан ордон дахь эх сурвалжуудын мэдээлснээр, эрсдэл нь үр ашгаас давсан учир Трамп болон түүний ойрын хүрээнийхэн БНАСАУ-тай Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах хэлэлцээг сэргээхийг яарахгүй байна. Үүнээс гадна, Пёньян Умард Солонгост авсан хоригоо сулруулаагүй цагт АНУ-тай харилцаагаа хэвийн болгохыг зөвшөөрөхгүй бөгөөд хоригийг ойрын үед сулруулах нь юу л бол гэж эх сурвалж нэмж хэлжээ.
Дональ Трамп, Ким Жөн Ун нар 2019 оны зургадугаар сарын 30-нд Панмүнжомд уулзахдаа Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах хэлэлцээг сэргээх асуудлыг ажлын түвшинд хэлэлцэхээр тохиролцсон юм. Уг хэлэлцээг мөн оны хоёрдугаар сард болсон тэдний уулзалт бүтэлгүйтсэний дараа түр зогсоожээ. Панмүнжомд хэлэлцэн тохиролцсоны дагуу АНУ, БНАСАУ-ын төлөөлөгчид өнгөрсөн оны 10 дугаар сарын 5-нд Стокхольмд уулзсан боловч 2019 оны эцэс гэхэд Вашингтон, Пхеньяны яриа хэлэлцээг сэргээж чадаагүй юм.