• Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Saihan.mn

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Ким-Трампын II уулзалтын өмнөх Кимийн дөрөвдэх айлчлал

2019/01/10
 
БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун жил хүрэхгүй хугацаанд БНХАУ-д дөрөвдэх удаагаа айлчиллаа. Зарим хэвлэлүүдэд энэ тухай "нууц айлчлал” гэж бичиж байсан боловч тэрбээр Хятад улсын дарга Ши Жинпиний урилгаар тус улсад 7-10-ны өдрүүдэд айлчилсан гэдгийг Умард Солонгосын хэвлэлүүд болон Хятадын ГХЯ албан ёсоор нотолсон байна.
БНАСАУ-ын Төв цахилгаан мэдээний агентлаг /КСNA/ мэдээлснийг үзвэл, Бээжинд айлчилсан Ким Жөн Уныг түүний гэргий Ли Соль Жү, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв Хорооны орлогч дарга Ким Ён Чол, Гадаад хэргийн сайд Ли Ён Хо, Батлан хамгаалахын сайд Но Гван Чол нар дагалдан явжээ. Дашрамд дурдахад, Ким Ён Чол бол АНУ-тай цөмийн зэвсгийн асуудлаар хэлэлцээ хийх асуудлыг хариуцдаг хүн юм. 
Ши Жинпинь, Ким Жөн Ун нарын хэлэлцээний үеэр чухам ямар асуудлуудыг хэлэлцсэн талаарх тодорхой мэдээлэл хэвлэлүүдэд гарсангүй, уулзалтын үр дүнгийн талаарх хэвлэлийн бага хурал ч болсонгүй. Гэсэн хэдий ч уулзалтын явцад гурван гол асуудлыг хөндсөн болов уу гэж тоймчид таамаглаж байна. Юуны түрүүнд, Умард Солонгосын удирдагч Бээжинд ирсэн нь Ким-Трампын ээлжит уулзалт удахгүй болно гэсэн таамаглалыг төрүүллээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай хоёрдахь удаагаа хэлэлцээ хийхийнхээ өмнө Ким Жөн Ун Хятадын талтай байр сууриа зөвшилцөж, Ши Жинпиний дэмжлэгийг авах бодолтой байв. Өмнө нь Сингапурт Трамптай уулзахынхаа өмнө Умард Солонгосын удирдагч Хятадын Далянь хотод ирж, Ши Жинпинтэй уулзаж байсан билээ.
Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдэхдээ, ойрын үед хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалт болно гэдгийг үгүйсгээгүй бол Ким Жөн Ун хэлэхдээ, Трамптай хэзээ ч уулзахад бэлэн гэдгээ илэрхийлж байв. Харинн Д.Трамп твиттер хуудсандаа "Ким Жөн Унтай хоёрдахь удаагаа уулзах гэж байгаа” тухайгаа бичсэн байна. Сануулан дурдахад, АНУ, БНАСАУ-ын удирдагчдын анхны уулзалт өнгөрсөн оны 6 дугаар сард Сингапурт болох үеэр Умард Солонгосын тал Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн бол БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа өгнө гэж Америкийн тал амлаж байсан билээ.
Ким-Трампын хоёрдахь уулзалт Вьетнамын нийслэл Ханой хотод болно гэж Блүүмбэрг агентлаг таамаглаж байгаа бол зарим эх сурвалж Швейцарьт болж магадгүй тухай мэдээлж байгаа юм. Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө АНУ, БНАСАУ-ын төлөөлөгчид Ханойд уулзаж, дээд хэмжээний уулзалтын товыг хэлэлцсэн тухай дипломат хүрээний зарим эх сурвалжууд ярьсан байна. Өмнөд Солонгосын "Чонан ильбо” сонинд бичсэнийг үзвэл, АНУ-ын Төрийн Департаментын төлөөлөгч Марк Ламберт өнгөрсөн оны 12 дугаар сард Вьетнамд айлчилсан бол мөн сарын эхээр БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Ён Хо Ханойд ирсэн ажээ.
Хэлэлцсэн байж болох дараагийн асуудлын тухайд, Ким Жөн Уны хувьд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс БНАСАУ-ын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг зөөлрүүлэх, боломжтой бол цуцлуулах талаар Хятадын талаас дэмжлэг хүсэх зорилгоор Бээжинд ирсэн бололтой. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп "Умард Солонгос цөмийн зэвсгээсээ бүрэн ангижрах хүртэл хоригийг цуцлах алхам хийхгүй” гэдгээ мэдэгдсээр байгаа билээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хориг тавих эрхтэй АНУ нь Умардын эсрэг авсан олон улсын хориг арга хэмжээг цуцлах гэсэн аливаа оролдлогыг эсэргүүцэж байгаа бол тус зөвлөлийн байнгын гишүүн Хятад, Орос хоёр олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллаж байгаагийнх нь төлөө БНАСАУ-ыг урамшуулж, хоригийг зөөлрүүлэх хэрэгтэй гэж уриалж байгаа юм. Харин АНУ хоригийн асуудлаар байр сууриа нэгдмэл байлгахыг бусад орнуудаас шаардаж, ухарч буцаж буй улсуудыг буруушааж, Пхеньянтай хамтран ажиллах гэсэн улс орнуудыг хоёрдогч хоригоор айлган сүрдүүлж магадгүй байна. Гэтэл бодит байдал дээр, хоёр Солонгосын хоорондын харилцаа зөөлөрч, хоригийг цуцлахгүйгээр уг харилцаанд цаашид ахиц дэвшил гарах боломжгүй гэдэг нь тодорхой болжээ.  
Айлчлалын үеэр хэлэлцсэн гуравдахь асуудал нь хоёр талын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай байсан нь тодорхой. Олон улсын хориг арга хэмжээний улмаас хүнд байдалд ороод байгаа БНАСАУ-ын хувьд Хятадын хөрөнгө оруулалтыг татах сонирхолтой байгаа. Ким Жөн Ун хэлэхдээ "жил хүрэхгүй хугацаанд миний бие танай улсад 4 удаагаа айлчиллаа. Хятад улсын нийгэм-эдийн засгийн ололт амжилт болон зорилгодоо хүрэхийн төлөө Хятадын ард түмэн хүчээ үл хайрлан урам зоригтойгоор хөдөлмөрлөж байгаа нь  надад гүнзгий сэтгэгдэл үлдээлээ. Хятадын хөгжлийн туршлага бол маш их үнэ цэнэтэй учраас уг туршлагыг судлахын тулд газар дээр нь дахин дахин ирнэ гэж найдаж байна” гэснийг Синхуа агентлагийн мэдээнд онцолсон байна.
Эдгээр гурван асуудлыг Ким Жөн Ун, Ши Жинпинь нар хэлэлцсэн гэж шинжээчид таамаглаж байгаа бол Умард Солонгосын хөршүүд болох Өмнөд Солонгос болон Япон улс айлчлалын талаар ерөнхийдүү үг хэллэгтэй товч мэдэгдлүүд хийлээ. Японы засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ёшихида Сүга хэлэхдээ "энэ айлчлалыг бид маш их анхааран ажиглаж байна. Бид мэдээллүүдийг цуглуулж, тэдгээрт дүн шинжилгээ хийж байгаа бөгөөд Хятадаас ирэх хэвлэлийн бага хурлын мэдээг хүлээж байна” гэжээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөлөгч Ким Ён Ком мэдэгдэхдээ "Ким Жөн Уны Хятад улсад хийж буй айлчлал нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, тус хойгт энх тайвныг тогтооход эергээр нөлөөлнө хэмээн бид найдаж байна” гэлээ.
Айлчлалын үеэр хэвлэлийнхний анхаарлыг татсан нэгэн үйл явдал болсон нь, Ши Жинпинь, Ким Жөн Ун нарын албан ёсны хэлэлцээний дараа Хятадын тал БНАСАУ-ын удирдагчид зориулан хүндэтгэлийн зоог барьж, Ким Жөн Уны төрсөн өдрийг тохиолдуулан баяр хүргэжээ. 1 дүгээр сарын 8-нд Умард Солонгосын удирдагчийн 35 насны ой тохиосон гэж хэвлэлүүдэд бичиж байгаа боловч үүнийг БНАСАУ-ын тал албан ёсоор нотолсонгүй. Түүний төрсөн өдөр яг хэзээ вэ гэдэг нь маргаантай хэвээр байгаа бөгөөд хэвлэлүүдэд 1982, 1983, 1984 онд төрсөн гэж янз бүрээр бичдэг.
Харин Умард Солонгосын өмнөх удирдагчид болох Ким Ир Сен, Ким Жөн Ил нарын төрсөн өдрийг улс орон даяар баяр болгон тэмдэглэсээр байна. Тодруулбал, БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсэн өдөр болох 4 дүгээр сарын 15-ныг "Нарны өдөр”, Ким Жөн Илийн төрсөн өдөр болох 2 дугаар сарын 16-ныг "Гэрэлтэгч одны өдөр” хэмээн тэмдэглэдэг билээ.
 
 
Б.Адъяахүү
Эх сурвалж: Монцамэ агентлаг

FacebookХуваалцах TwitterЖиргэх

Холбоотой мэдээ

БНАСАУ-ын эдийн засгийн шинэ бодлогыг Си Жиньпин нааштай үнэлэв

2019/01/10

АНУ-БНХАУ-ын худалдааны хэлэлцээ үр дүнтэй болжээ

2019/01/10

БНХАУ болон БНАСАУ-ын удирдагчид харилцаагаа хөгжүүлэхээр тохиролцжээ

2019/01/10

АМГТГ-ын дарга Х. Хэрлэн 1,3 сая долларын хэрэгт холбоогүй

2018/10/02

У.Хүрэлсүх БНСУ-тай хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурна

2018/01/15
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

    2020/03/31
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • “Тавантолгой түлш” ХХК шаардлага хангахгүй пийшинг нураан, технологийн дагуу шинээр пийшин барьж өглөө

    2019/10/19
  • Охидууд яагаад амьдралаа бусниулдаг вэ?

    2018/10/09
  • Хаван буулгах хамгийн сайн арга бол…

    2020/03/30
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойн марк гаргалаа.

    2021/07/09
  • Монгол Улсын хосгүй үнэт зүйлсэд багтсан XII-XIV зууны үеийн өвөл зуны гурван дээл

    2020/06/04
  • Бяцхан миссүүд минь амжилт дүүрэн эх орондоо эргэн ирлэ

    2018/04/23
  • Халуухан болзоонд романтиклаж яваа хоёр жүжигчин

    2018/01/30
  • Н.Тилеухан: Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирэх ёстой

    2020/04/13
  • Иогийн спортын Монгол улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

    2018/06/27
  • Нялх сэнгүм үү? Нийтлэг эрх ашиг уу?

    2018/01/30
  • Ааваа санаад байна...

    2020/10/25
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • Д.ЭРДЭНЭТУЯА: ЗҮРХНИЙ ЭХО ОНОШЛОГОО НЬ ЗҮРХНИЙ БИЧЛЭГ, ЭМЧИЙН...

    2018/03/26
  • Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай

    2018/01/12
  • Алдар цуутны өлгий "Халиун" сайхан нутаг минь

    2020/02/18
  • Иргэн Э.Солонго: Гэр бүл үймүүлэгч Э.Байгалмаа манай нөхөр рүү шалдан зургаа явуулсан

    2019/12/16
  • Филиппинд англи хэл сурах 10 шалтгаан

    2018/08/20
  • Б.Довдон: Тамхинаас гарсан өдрөөсөө эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг

    2018/05/29
  • Хилчид 3,6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

    2021/04/02
  • Хүүхдийн мөнгийг ирэх Даваа гаригаас олгож эхэлнэ.

    2021/04/01
  • Хүүхдийн төлөө фонд байгуулах төслийг эцэслэн хэлэлцэв

    2021/04/06
  • УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв.

    2018/06/30
  • МУБИС-ийн лицей шинээр элсэлт авна

    2018/03/15
  • Эрэлт өссөнөөс зэсийн төлөв өөдрөг байна

    2018/01/19
  • Хүн хоногт 0.5 кг жилд 200кг хуурай хог хаягдал хаягдаг

    2018/02/28
  • Улсын хэмжээнд 5.1 сая төл бойжиж байна

    2021/04/04
  • Б.Цэрэннадмид: Архангай аймгийн Засаг даргын тухай бодит биш мэдээлэл түгээж байгаад харамсаж байна

    2018/01/24
  • Жүжигчин Ц.Анхбаяр: Жулдыз шиг бүсгүйд сэтгэл татагдахгүй байхын аргагүй шүү дээ

    2018/01/25
  • АЯЛАГЧ, УУЛЧИН Н. БАЙГАЛМААГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 14 БАРИМТ

    2018/01/25
  • Үнэн Ба Зөв намаас 2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид

    2020/05/13
  • Газрын цахим дуудлага худалдаанаас 165,3 сая төгрөг төвлөрүүлнэ

    2021/04/08
  • Fly хамтлаг жүжигчин Батука, Шүүдэрцэцэг нарын “ХАЙРЫН ЭЛЧ” болжээ

    2019/03/02
  • Д. ЦОЛМОН: ӨЭМТ-ҮҮДИЙН ЭХЧҮҮДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ АЖИЛЛАСАНААР...

    2018/03/26
  • Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн эмч нарыг сургалтанд хамрууллаа

    2018/05/09
  • "Хөхөөр хооллолтын ач холбогдол" сэдэвт сургалт зохион байгууллаа

    2018/08/13
  • САЙХАН МЭДЭЭ: Афганистан цэргүүдийн амийг аврахад монгол цэргүүд онцгой үүрэг гүйцэтгэлээ

    2021/04/02
  • ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР-ЭРҮҮЛ МАЛ-ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

    2018/01/15
  • “Спутник V” вакциныг Монголд үйлдвэрлэх боломжийг судлах ажлын баг гаргахаар болов

    2021/04/05
  • ДУУЧИН О.ГАНТУЛГА: ТАВДУГААР АНГИДАА ЯТГА ТОГЛОДОГ БАЙЛАА

    2018/03/15
  • “Хүн ам нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийн үзэл баримтлалын төслийг боловсруулж байна

    2021/04/04
  • Сирид 14 хоногийн дотор 180 хүн амиа алджээ

    2018/01/15
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх "цэг" ажиллалаа

    2018/05/21
  • “БЯЦХАН ХАНХҮҮ-2018” тэмцээн болно

    2018/05/02
  • Үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөх “Сурагч насны дурсамж” цомог тун удахгүй

    2018/05/09
  • Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: Өрх бүрд 0.07 га гэж зааж өгсөн нь нэг өрхөд томдох талбай

    2018/04/18
  • О.Цагаанзам: Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    2018/10/10
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • Трампыг хөнөөх гэж завджээ.

    2024/07/14

© 2017 - Saihan.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг "VIPNEWS" PR Group Хөгжүүлэгч Aureola