Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ гуравдугаар сарын дундуур Араб, Египет, Турк зэрэг улс орнуудад айлчлах хуваарьтай байсан ч коронавиурсын тархалт тус улсад эрчимтэй нэмэгдэж буйн улмаас эдгээр айлчлалаа зогсоож байгаа талаар Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч Кан Мин Сок өнөөдөр мэдэгдлээ.
Түүний энэхүү зарлалд "Улс эх орон дахь халдварт өвчний тархалт хурдацтай нэмэгдэж байгаа тул энэ талаарх асуудалд илүү төвлөрч ажиллан, бусад хуваариа цуцалж байна” гэсэн юм. Түүний шийдвэрийг урьсан орнууд нь нааштайгаар хүлээн авсан бөгөөд тэдгээр удирдагчидтай утсаар холбогдож хоёр орны хамтын ажиллагааны онцлох сэдвүүдийг ярилцах болно гэжээ.
Солонгост 5.328 иргэн халдварлаж 32 нь амиа алдаад байна.
Эх сурвалж: Erennews.mn