Иран дахь Хятадын Элчин сайдын яам тус улсад коронавирусын халдвар өсөн нэмэгдэж буйтай холбогдуулан Хятад иргэдээ шилжүүлэн авч эх нутаг руу нь буцаахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
Эхний онгоц мягмар гарагийн орой Иранд газардах бөгөөд халдварын голомт гэгдэж байгаа Кум хот дахь оюутнуудаа авна гэжээ.
Тегераны эрх баригчдийн хэлж буйгаар тус улсад 1.500 гаруй хүн халдварлаж, 66 хүн амиа алджээ.
Эх сурвалж: Erennews.mn