ОХУ-ын Сибирийн Чита хотын нэгэн эмнэлгээс коронавирусын халдвар авсан хэмээн оношлогдон эмчлүүлээд байсан хятад иргэн эдгэрэн гарсан талаар тус нутгийн удирдлагууд мэдэгджээ.
Тэрбээр Орост бүртгэгдсэн 2 тохиолдлын хоёр дахь нь байсан юм. Нөгөө халдварлагч нь ч мөн хятад иргэн байсан бөгөөд эдгэрч эмнэлгээсээ гарсан гэжээ.
Орос нь Хятадаас ирж байгаа хэдэн зуун иргэнийг хилээр нэвтрүүлэхдээ байнга шалгаж байгаа гэсэн ба энэ долоо хоногт Хятадын дипломатчдад хориг арга хэмжээ авахаар болсон байна.