БНСУ-д өнөөдөр 00:00 цагийн байдлаар коронавирусний халдварын 84 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 8320 хүн халдвар аваад байна.
Сүүлд 264 хүн нэмж эдгэн гарснаар нийт 1401 хүн эдгэрээд байна. Нас баралтын хувьд 6 хүн нэмж нас барснаар нийт 81 хүн нас баржээ. Сүүлд Соннам дүүргийн Инхэ сүмээс нийт 31 хүн халдвар авсан болох нь илрээд байна.
Сүм цуглааныг хориглоод байхад иргэдийн ухамсаргүй үйлдлээс болж халдварын тархалт ихсэж болзошгүйг анхааруулж байна. Хэдий халдварын тархалт буурч байгаа ч гэсэн хорио цээрийн дэглэмийг чанд сахихыг зөвлөе.
MNB Э.Ижилболд