60 настай Клара Герада гэх Английн эмч эмэгтэй Нью Йорк хотод болсон нэгэн олон улсын хуралд оролцоод ирснийхээ дараа бие нь муудаж, шинжилгээ өгтөл өөрийгөө үхлийн аюулт коронавирусын халдвар авсан гэдгээ мэджээ.
Түүнд байнга ханиалгах, халуурах, хоолой өвдөх, толгой эргэх, цээж хөндүүрлэх зэрэг шинж тэмдгүүд илэрч бие нь их сульдан ядарч маш хүнд байдалд оржээ.
Тэрбээр халдвартайгаа тэмцэхийн тулд өөрөө өөрийгөө эмчилхээр шийдсэн ба гэртээ тусгаарлагдсан аж. Иймд өдөрт 3 удаа 2 ширхгээр парацетамол хэрэглэж, лимонтой халуун ус ууж, тахианы махтай халуун шөл идсэнээр халдварыг давж чадсан гэж өөрийн хэрэгжүүлсэн туршилгаа олон нийттэй хуваалцсан байна.
Мөн Клара коронавирус бол миний мэдэрч байсан хамгийн аймар өвчин хэмээн тайлбарласан юм.
Сонирхуулахад түүний нөхөр эхнэрийгээ халдвар авсан гэдгийг мэдээд сэргийлэх зорилгоор нүүрээ ороолтоор ороож, утсаар ярьж харилцаж байсан гэнэ.
Erennews.mn