Корона вирусийн тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор улсын онцгой комиссоос гаргасан энэ сарын 30-ны өдрийг хүртэл тогтоосон хөл хориог дахин 14 хоног сунгах асуудал яригдаж эхэллээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хичээл сургуулийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх чиглэл баримталж байгаа боловч цаашид хичээл сургуулийг хэвийн үргэлжлүүлэх үү гэдэгт
Эрүүл мэндийн яам, мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтийг үндэслэх учиртай. Харин ЭМЯ-наас хөл хориог сунгах санал гаргасан
бөгөөд маргааш /баасан гаригт/ улсын онцгой комиссын хуралдаанаар шийдэх юм. Хэрвээ хөл хориог сунгавал тасалдсан хичээлийн өдрийг теле хичээлүүдээр нөхөх, шалгалтын долоо хоногийг хичээлийн долоо хоногт шилжүүлж анги дэвших болон төгсөх шалгалтын дүнг жилийн эцсийн дүнгээр тавьж зохицуулах, бямба гаригт хичээллэх зэрэг зохицуулалт хийж болох талаар салбар яамнаас мэдээллээ.