Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, иргэд нимгэн хувцаслаж эхэлжээ. Гэвч хүний биеийн дархлаа даарахад сулардаг учир хувцасаа нимгэлэх болоогүйг эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна. Дархлаа муутай хүн коронавирус болон ханиад томуу тусах өндөр эрсдэлтэй тул иргэд яаран нимгэн хувцас өмсөхгүйгээр дулаан хувцаслах хэрэгтэй байгаа юм.