Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийлээ.
Тусгай үүргийн нислэгээр гадаад улсаас нийт 986 иргэнийг авчирсан. Дөрөв дэх удаагийн тусгай нислэг буюу Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоц өнгөрсөн шөнө 01:00 цагт буусан. Нислэгээр ирсэн 252 иргэн болон нисэх багийн 15 хүн буюу нийт 267хүнийг хүлээн авч биеийн байдлыг хянаж, тусгаарлах байранд хуваарилан байрлуулах ажиллагааг үүрийн 04:00 цаг хүртэл хийж гүйцэтгээд бана. 11 боомтоор 557 тээврийн хэрэгслээр орж ирсэн 332 монгол иргэнийг тусгаарласан бөгөөд тусгаарлах байранд байгаа иргэдийн санал хүсэлтийг үндэслэн зөвхөн өнөөдөр нэг удаа 10:00-16:00 цагийн хооронд тусгаарлах байранд байгаа иргэдэд эргэлт оруулахаар боллоо. Эргэлтээр оо сойз, ариун цэвэр, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг оруулах шийдвэр гаргалаа" хэмээлээ.