Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн чиглэлийн дагуу БНСУ-д амьдарч буй 1000 монгол иргэнийг тусгай үүргийн онгоцоор авах болжээ.
Мөн Япон улсаас иргэдээ авах бөгөөд МИАТ-ын онгоц нисэх бөгөөд ирэх зардлаа иргэд өөрсдөө хариуцах юм. Харин эх орондоо ирэх иргэд БНСУ, Япон улсад "COVID-19"-ийн шинжилгээ өгөх зардлыг Засгийн газар гаргах аж. Иргэдийг авч ирсэн даруйд 14 хоног тусгаарлах бөгөөд тусгаарлах байрны зардлыг иргэн өөрөө хариуцах юм.
Түүнчлэн Европын орнуудаас хүндэтгэх шалтгаантай иргэдийг Москва, Истанбулаар дамжуулан тусгай үүргийн онгоцоор авахаар Засгийн газар ажиллаж байна.
Montsame.mn