Франц улсын "Арева" компани тусгай үүргийн онгоцоор вирустэй иргэнээ Монгол улсаас авч нутагтаа аваачиж эмчлэх хэрэгтэй.
Энэ шахалтыг ард иргэд уриалах нь зүйтэй.
Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ. Тухайн хүн нь гуравдугаар сарын 2-нд Монгол Улсад ирсэн Франц улсын иргэн бөгөөд Дорноговь аймагт ажилладаг аж. Өнөө өглөө УОК энэ асуудлаар шуурхай хуралдсан бөгөөд ЭМ-ийн сайд Д.Сарангэрэлийн хэлж буйгаар түүнд өөрийгөө 14 хоног тусгаарлах зөвлөмжийг өгч байсан ч тухайн хүн зөвлөмжийг зөрчиж өдгөө нэгдүгээр хавьтлын 120 хүн байгаа аж.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:
Гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Франц улсын иргэнээс эхний шатны шинжилгээгээр коронавирусийн халдварын эерэг буюу халдвартай гэсэн шинжилгээний хариу гарсан. Давтан шинжилгээ хийж баталгаажуулна.
Тухайн гадаадын иргэн гуравдугаар сарын 7-ны өдөр халуурах шинж тэмдэг илэрлээ гэсэн даруйд тусгаарласан
Түүнтэй уулзсан, нэгдүгээр хавьтлын хүмүүсийн нэрс, байршлын мэдээллийг авсан. Нэгдүгээр хавьтлын хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ авах бүрэн боломж бий.
Уулзсан 42 хүн, ойрын хавьтлын 120 хүнийг олж илрүүлэх үүргийг тусгай хүчний байгууллагуудад Улсын онцгой комиссоос өгч байна.
Коронавирусийн халдвар илэрсэн франц иргэнд 14 хоног өөрийгөө тусгаарлан, гадагшаа гарахгүй байх зөвлөмж өгсөөр байтал үл тоож олон газраар явж одоогоор нэгдүгээр хавьтлын 120 хүн байна.
Тиймээс эрүүл мэндийн байгууллага, УОК-оос, мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжүүдийг заавал мөрдөх хэрэгтэй. Нэгдүгээр хавьтлын мэдээллийг бүрэн дүүрэн авсан ба хууль хүчний тусгай байгууллагуудтай хамтран хайж олж эхнээс нь шинжилгээ авч байна.
Тэдгээр иргэдтэй ойрхон байсан иргэд өөрийгөө гэртээ тусгаарлах, тавгүй шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
Эхлээд уулзсан 42 хүн, ойрын хавьтлын 120 хүнийг олж илрүүлэх үүргийг тусгай хүчний байгууллагуудад Улсын онцгой комиссоос өгч байна. Бид урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтдээ мэдээллийг өгч байна.
Дорноговь аймгаас сорьц зөөвөрлөгдөн ХӨСҮТ-д ирж эхний шинжилгээгээр урьдчилсан байдлаар эерэг хариу гарсан. Эхний шатанд шаардлагатай эм тариаг ХӨСҮТ-өөс авч Дорноговь аймаг руу явсан. Тэнд орон нутгийн эмч нар ажиллаж байна.
Тухайн иргэний биеийн байдал харьцангуй тогтвортой байгаа гэсэн мэдээллийг өгч байна. Гэхдээ халуунтай байгаа. Мэргэжлийн баг газар дээр нь очиж ажиллахаар яаралтай явсан гэлээ.