Дорноговь аймгийн Улаанбадрах суманд Франц улсын нэг иргэн COVID-19 халдвар авсан болох нь тогтоогдсон билээ. Тус иргэнтэй 1-р хавьтлын хүмүүс, тэр дундаа түүнтэй гар барьж мэндэлсэн хүмүүс, орчуулагч болон KFC-гийн ажилтныг нэгдүгээр хавьталд тооцон тусгаарласан байна. Дорноговь аймаг руу явахдаа 28 хүнтэй хамт галт тэргээр зорчсон ба тэдгээр хүмүүсийг мөн тусгаарлажээ.
"Халдвар авсан Франц иргэнийг Дорноговь аймагт тусгаарласан бөгөөд ХӨСҮТ-ийн хоёр баг өнөөдөр эм тариа, тоног төхөөрөмжөө аван Дорноговь аймгийг зорьсон. Одоогийн байдлаар тус иргэн нь Улаанбаатар хотод 40 хүн, Дорноговь аймагт 80 хүнтэй уулзсан нь тогтоогдсон байгаа” хэмээн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээллээ.
Төр.мн
Б.Хонгорзул