Олон улсын хуралд оролцоод ирсэн REMAX компанийн 16 ажилтны шинжилгээний хариу гарч, "COVID-19” халдвар илрээгүй хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү танилцууллаа.
Тэрбээр, "ХӨСҮТ-д энэ сарын 7-нд тусгаарласан 3 иргэнээс "COVID-19” халдвар илрээгүй. Мөн REMAX компанийн 16 ажилтны эхний шинжилгээгээр "COVID-19” халдвар илрээгүй бөгөөд үргэлжлүүлэн ажиглалт, судалгаа хийж байна. Өчигдөр ХӨСҮТ нэг, Дорноговь аймгийн Улаанбадрах сумийн уул уурхайн компанид нэг хүнийг тусгаарласан” гэв.
П.Хүслэнтуяа
Montsame.mn