Хан-Уул дүүргийн засаг дарга бөгөөд онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан хороонууддаа ажиллаа. Мөн хандиваар цугларсан амны хаалт болон гар ариутгагч зэрэг шаардлагатай зүйлсийг хүлээлгэн өгчээ.
Мөн ХУД-ийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга В.Батсайхан нар 1, 2, 11,15,17,18,19, 20 дугаар хороодод ажиллаж, "Өндөржүүлсэн бэлэн байдлын үе”-ийн үйл ажиллагаа, хорио цээрийн дэглэмийн дэг журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллажээ.
Ажиглалтын үед дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын хандиваар цугласан амны хаалт, гар ариутгагч, ариутгалын бодис зэрэг энэ цаг үед шаардлагатай хэрэгслүүдийг иргэдэд үйлчилгээ үзүүлэн ажиллаж буй дүүргийнхээ 21 хороодын ажилтан, албан хаагчид, эргүүл, жижүүр хийж байгаа хэсгийн ахлагч, нийтийн эргүүлүүдэд гардуулан өгч цаг үеийн холбогдолтой мэдээ мэдээлэл, санал хүсэлтийг нь сонсов.
Төр.мн
Т.Алтанзагас