Дэлхийн 188 оронд тархаад байгаа коронавирусын эсрэг авах арга хэмжээ, өндөржүүлсэн бэлэн байдлын талаар засгийн газар хуралдлаа. Тус хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг хүргэж байна.
-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгалаа.
-Бүх шатны боловсролын байгууллагын хөл хориог дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгасан.
-Олон улсын хуваарьт нислэг, төмөр замын зорчигч тээврийн хөдөлгөөний түр зогсоосон хугацааг мөн дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгав
-Хоногт дунджаар 40 гаруй монгол иргэн орж ирж байгаа Цагааннуур боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг гуравдугаар сарын 23-ны 20:00 цагаас эхлэн хязгаарлахаар шийдлээ.
-ОХУ-аас ирэх монгол иргэдийн нэвтэрч буй Алтанбулаг боомтын нэвтрэх хөдөлгөөнийг гуравдугаар сарын 28-ны 06:00 цагаас хязгаарлахаар боллоо.
-Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалтанд ажиллах БНХАУ-ын 105 иргэнийг чартер нислэгээр авахыг хэсэг хугацаагаар хойшлууллаа.
-Улс орон даяар дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл 14 хоногийн хугацаанд гэр орон, албан байгууллага, гудамж талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийх шийдвэр гаргасан юм.