Улсын онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хурлаар гаргасан шийдвэрийн талаар УОК-ын дарга Ө.Энхтүвшин танилцуулав. Тэрээр "Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах тухай, Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг сунгах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ. Дэлхий нийтэд амаргүй байгаа учраас өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон хугацааг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгахаар боллоо. Мөн олон улсын хуваарьт нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар оруулна" гэсэн юм.