Засгийн газрын хуралдаан өнөөдөр 08:00 цагаас эхэлж олон асуудлыг шийдвэрлэж байна. Ерөнхийлөгчийн зүгээс сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх тухай санал оруулж ЗГ-ын зүгээс уг саналыг хүлээж авсан.
Мөн коронавирусын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоох тухай хэлэлцэж байгаа бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг дахин 3 долоо хоногоор сунгах асуудлыг ч хэлэлцэх юм байна.