УИХ-ын гишүүн Б.Жавхлан эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Манай улсын эдийн засаг коронавирусийн нөлөөгөөр нэгэнт хүнд цохилтод орчихоод байна. Энэ нөхцөлд аж ахуйн нэгжүүдийг дэмжих, татаас олгох үйл ажиллагааг төрөөс зохион байгуулахаас өөр гарч байхгүй. Үүнээс өөр ухаантай зүйл хайгаад хэрэггүй. Ялангуяа ажил олгогч нарыг дэмжих шаардлагатай байна. Одоо цалингүй чөлөө олгочихсон байгаа аж ахуйн нэгжүүдийн ажлын байрыг бууруулахгүй байх нь чухал. Татаас олгох хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газар тооцоолж гаргах нь зөв. Гэхдээ сонгууль ойртсон үед төсөвт тодотгол хийх нь эрсдэлтэй. Харин хөрөнгө оруулалтын болон урсгал зардлуудаа эрэмбэлэх боломж Засгийн газарт бий. Ингэлээ гээд ямар ч хууль зөрчигдөхгүй" гэлээ.