Иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу Сүхбаатар сумын архи согтууруулах ундаа хэрэглэдэг иргэдийн бүлэг бөөгнөрөл үүсгэдэг цэгүүдийг Цагдаагийн газрын эргүүлийн чиглэлд оруулж, хяналт шалгалтыг тогтмолжууллаа.
Мөн цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан иргэд, хүүхдүүд "Гэрэлт цогцолбор”, Партизаны талбай руу найз нөхөд, анги, хамт олноороо бүлэг бөөгнөрөл үүсгэн алхах. Түүнчлэн гүйх, байрны гадна талын гудамж талбай, саравчинд суух зэрэг үйлдлүүд илэрсэн аж. Иймээс хорио цээрийн дэглэмийг сахиж, бүлэг бөөгнөрөл үүсгэхгүй, амны хаалтаа тогтмол зүүж хэвших талаар анхааруулга өгч байна.
3 дугаар сарын 24-ний өдрийн 14:00-18:00 цагийн хооронд аймгийн Онцгой комиссын гишүүн, Сүхбаатар сумын удирдлага, багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, цагдаа нар хамтран тус сумын хог ихээр төвлөрсөн гуу жалга, цэгийн нөхцөл байдалтай танилцжээ. Мөн эзэнгүй айл, өрхийн судалгааг гаргаж, хяналтыг сайжруулах талаар ажил, арга хэмжээг зохион байгуулсан байна. Түүнчлэн Сүхбаатар сумын найман багт 42 албан хаагч үүрэг гүйцэтгэж, 96 хүнд хууль эрх зүйн зөвлөгөө өгчээ.