"Хөөрхөн төрөх албагүй” хэмээх нэрээр монголчуудад хүрсэн олон ангит киноны Катя Пушкаревагийн дүрд тоглосон жүжигчин бүсгүй Нелли Уварова энэ жил 40 нас хүрчээ. Тэрээр жүжигчин Александр Гришинтэй ханилан сууж, хоёр хүүхэдтэй болсон. Том охин Ия нь 2011 онд төрсөн бол таван жилийн дараа хүү Игнатий нь төржээ. Гэхдээ жүжигчин гурван хүүхэдтэй гэж тооцдог. А.Гришиний өмнөх гэрлэлтээс үлдсэн хүү нь ээжтэйгээ амьдардаг ч аавтайгаа сайн харилцаатай, гэрт нь байнга ирж, хоёр дүүтэйгээ хамт байх дуртай тул ингэж боддог гэнэ.
2005 онд "Хөөрхөн төрөх албагүй” кинонд тоглосныхоо дараа тэрээр уг киноны найруулагч Сергей Пикаловтой гэрлэсэн ч хүүхэд гараагүй учир 2009 гэрлэлтээ цуцлуулж, удалгүй Александр Гришинтэй гэрлэсэн юм. Тэрээр өнгөрсөн хугацаанд 35 кино, жүжигт дүр бүтээсэн бөгөөд өдгөө энд, тэндхийн театрт уригдан тоглодог болжээ.
Дашрамд дурдахад, Неллигийн охин Ия нь жүжиглэх авьяастай, энэ чиглэлээр явах эхлэлээ тавьчихсан гэнэ.