Японд болох Олимпын наадмыг 2021 оны зун зохион байгуулахаар шийдвэрлэсний дараа Токиогийн хөрөнгийн биржийн гол индекс 8 гаруй хувиар өсчээ.
Тус биржийн цахим хуудсанд байрлуулсан арилжааны мэдээллээс үзвэл, Японы тэргүүлэх 225 компанийн хувьцааны ханшийн хэлбэлзлийг харуулдаг "Nikkei” индекс арилжаа хаагдах мөчид 8.04 хувиар өсөж, 19546.63 нэгж болжээ. Түүнчлэн хөрөнгийн биржийн нэгдүгээр самбарт арилжаалагддаг бүх хувьцааны ханшийг тодорхойлогч "Тopix” индекс 1424.6 нэгжид хүрч, 6.87 хувиар өссөн байна.
"Кyodo” агентлагийн мэдээлэлд тэмдэглэж байгаар, Токиогийн хөрөнгө оруулагчид Олимпын наадмыг цуцлахын оронд Японы бизнес эрхлэгчдэд илүү таатай байдлаар хойшлуулах шийдвэр гаргасанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.