БНСУ-ын цагдаа нар охид бүсгүйчүүдийг сүрдүүлэн, нүцгэн бичлэгийг нь олж аваад интернетээр төлбөртэй үзүүлдэг бүлэглэлийн толгойлогч Чо Жу Бин гэгчийг баривчилжээ. Түүний ажиллуулдаг чатыг 1200 гаруй хүн ашиглаж, үйлчилгээний төлбөрт 1200 хүртэл ам.долларыг төлсөн байсан гэнэ.
74 хүн, тэр дундаа насанд хүрээгүй 16 охин түүний гэмт үйлдэлд өртөн хохирчээ. Хэрэг илэрсний дараа интернэтээр таван сая гаруй хүн шаарлага тавьсны дараа БНСУ-ын Цагдаагийн газар стандарт бус алхам хийж, гэмт этгээдийн хувийн мэдээллийг ил болгосон байна.
Сөүлийн цагдаагийн газраас ачигдах үедээ тэрээр сэтгүүлчдэд "Надаас болж хохирсон бүх хүнээс уучлалт хүсэж байна” гэж хэлжээ. Мөн хараал идсэн амьдралаар амьдарч байсныг нь зогсоож өгсөнд баяртай байгаагаа илэрхийлсэн байна.
Чат хэрхэн ажилладаг байв?
Хууль бус бичлэг дамжуулдаг чат нь "nth room” гэдэг бөгөөд насанд хүрээгүй охидын бэлгийн харилцаанд орж байгаа, зарим тохиолдолд хүчирхийлэлд өртөж байгаа бичлэгийг нийтэлдэг байсан гэнэ. Төлбөрийн тухайд хэрэглэгч бүр харилцан адилгүй буюу 200-1200 ам.доллар төлсөн байжээ. Хохирогч охид нь биеэ үнэлдэг, олон нийтийн сүлжээг идэвхтэй ашигладаг байсан нь гэмт этгээдүүдийн олз болоход хамгийн ихээр нөлөөлсөн байна.
Хохирогчдын нэг нь CBS радиод өгсөн ярилцлагадаа гэмт этгээдүүд өөртэй нь холбогдож, мөнгө, гар утас аамлан нүцгэн зурагнуудаа явуулахыг хүссэн. Дараа нь секс бичлэгээ явуулахыг шаардаж, улмаар даамжирсаар хүчирхийлэлд өртөж байгаа бичлэг илгээхэд хүрчээ. Гэмт этгээдүүдэд миний нүүр царай, дуу хоолой хувийн мэдээлэл бүгд блэн байсан гэж тэрээр хэлсэн байна.