Дэлхийн ихэнх улс орнууд коронавирусийн тархалтаас үүдээд хорио цээрийн арга хэмжээ авч цаг хожиж байна. Учир нь коронавирусийн халдвар нэг хүнээс нөгөөд халдахдаа ойрлцоогоор 4,8 хоногийн хугацаанд халдварлах магадлалтай гэнэ.
Тодруулбал халдвар тээгч болон хавьтагч нар уулзсан, эсвэл гар барьсан, юманд хүрсэн гэх зэргээс үүдэн халдвар авах эрсдэлтэй. Зөвхөн энэ үед 4,8 хоногийн хугацаа шаардлагатай бөгөөд түүнээс зургаа хоногийн турш өвчний нууц үе илэрч, шинж тэмдэг ажиглагдана. Ингээд тусламж, үйлчилгээ авахын тулд ойролцоогоор гурав хоног шаардагдах бөгөөд шинжилгээний хариу гарч, хавьтлын судалгаа хийж, хавьтагч нарыг тусгаарлах хүртэл нийт 18 хоногийн хугацаа шаардлагатай байдаг байна.
Дээрх 18 хоногийн хугацаанд ойролцоогоор гурван тохиолдлын судалгаа хийж байх явцад цаашдаа 36 болж нэмэгдэх аюултай байдаг гэж албаны эх сурвалж мэдээллээ.