Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял авсан НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, "Шинэ Монгол Хаад" группийн ерөнхийлөгч А.Ганбаатар нар батлан даалтад гарчээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн яллагдагч нарын хорих арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх тухай саналыг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцсэн байна. Улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тэднийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Г.Доржзодов, М.Энхболд, М.Өлзий, Т.Анхбаяр нартай уулзахыг хориглох "Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авах болжээ.