Парисын эх дагинын сүмээс дундад зууны үеийн чулуу авч гарахыг завдсан хоёр этгээдийг баривчилжээ.Тус улсад коронавирусийн тархалтын улмаас хорио цээрийн дэглэм тогтоож, иргэдийг гэрээсээ гарахыг хориглоод буй. Сүмийн сэргээн босголтын ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон нөхцөл байдлыг ашиглан хулгайч нар объект руу нэвтэрчээ. Харин сүмийн эргэн тойронд ажиллаж байсан хамгаалалтынхан тэднийг ажиглаж саатуулсан байна. Нотр Дамийн албан ёсны төлөөлөгчийн хэлснээр хулгайч нар эртний чулууг зах дээр дамлан худалдах зорилготой байснаа мэдүүлжээ.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард галд өртсөн Эх дагинын сүмийн сэргээн босголтын ажлыг таван жил үргэлжилнэ гэж тооцоолж байгаа юм.