Үндсэн хуулийн цэц энэ сарын 17-нд хуралдаж, Зөрчлийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаанийг хянан хэлэлцэхээр товложээ.
Зөрчлийн тухай хуульд дархлаажуулалт болон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тарилгад өөрийгөө болон хүүхдээ хамруулах үүргээ биелүүлээгүй иргэнд торгох шийтгэл хүлээлгэхээр тусгажээ. Энэ нь Үндсэн хуульд заасан иргэний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл ирүүлсэн юм.
Үндсэн хуулийн цэц дээрх маргааныг өнгөрсөн сарын 26-нд хянан хэлэлцсэн. Тухайн үед цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулах шаардлагатай хэмээн үзэж түр хойшлуулсан юм.
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг