ДЭМБ-аас бэлэн мөнгөн дээр вирус тогтдог болохыг албан ёсоор батлаагүй байгаа ч тус байгууллагын төлөөлөгч Их Британийн Daily Telegraph сонинд "COVID-19 вирус нь хэд хоногийн турш цаасан мөнгөн дэвсгэрт дээр амьдрах чавартай, халдвар авах магадлалыг нэмэгдүүлэх эрсдэлтэй тул цахим төлбөрийн системийг ашиглах нь зүйтэй” хэмээсэн. Түүнчлэн бусад эрүүл мэндийн мэргэжилтнүүд ч мөн адил бизнес болон худалдаа эрхлэгчдэд бэлэн мөнгөний хэрэглээг багасгаж, дижитал банк ашиглахыг уриалж байна.
КОВИД-19 халдвар цаасан мөнгөөр дамжих нь онолын хувьд боломжтой ба бэлэн мөнгөний дэвсгэртэд олон төрлийн нян, микроб амьдарч байдаг. "The New England Journal of Medicine” сэтгүүлд 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нийтлэгдсэн судалгаагаар халдварт вирус нь агаарт 3 цаг, хуванцар болон металл гадаргуу дээр хамгийн урт буюу 72 цаг харин картон цаасан гадаргуу дээр 24 цаг тэсвэртэй байдаг гэж мэдээлсэн. Одоохондоо бэлэн мөнгөөр дамжин халдварласан тохиолдлыгтогтоох боломжгүй байгаа хэдий ч бэлэн мөнгөөр гүйлгээ хийхээс татгалзаж цахим хэтэвч ашиглахыг олон нийтэд зөвлөөд байгаа юм.