Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Х.Бат-Ялалтыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан. Уг саналыг өнгөрсөн баасан гарагт Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч эцэслэсэн. Ингэхдээ түүнийг нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Энэ захирамжийг зөвшөөрөлгүй Х.Бат-Ялалтын өмгөөлөгч С.Даваасүрэн гомдол гаргасан байна. Уг гомдлыг өнөөдөр тус дүүргийн шүүхээс дахин хэлэлцсэн байна.
Шүүх хуралдаанд яллагдагчийн өмгөөлөгч С.Даваасүрэн болон Х.Бат-Яллалт нарыг оролцуулан хийж баасан гарагийн яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй гэж үзсэн тул Ерөнхий шүүгчийн захирамжаар гомдлыг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэлээ.