Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу Япон улсаас иргэдээ авч ирэх тусгай үүргийн нислэгийг МИАТ ТӨХК-иас 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хийхээр болсон. Тиймээс тус нислэгээр ирэхээр бүртгүүлсэн иргэд дөрөвдүгээр сарын нэгний өдрийн 12:00 цагаас өмнө Монгол Улсад ирээд тусгаарлагдах байр, хоолны зардлаа Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН банк 5084538375/ дансанд хийж, суудлаа баталгаажуулахыг анхааруулсан байна.
Нэг иргэнийг 21 хоног тусгаарлах ба байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1,050,000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөг тушаах юм. Мөн төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулах учраас яаралтай суудлаа баталгаажуулах хэрэгтэй юм.
Түүнчлэн тусгаарлах байр, хоолны зардлыг АТМ-ээр төлөхгүй, зөвхөн банкны теллерээр эсвэл мобайл банк, интернэт банкаар төлөх боломжтой бөгөөд төлбөр хийхдээ өөрийн Овог, Нэр, Регистрийн дугаар болон байрны төлбөргэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.