Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Солонгос улс руу явж ажиллаж байгаа иргэдийнхээ талаар юу хэлснийг харьцуулан хүргэе.
МУ-ын Ерөнхийлөгч Х.Батталга: Доод орлогыг 2 сая болгож "Солонгос” гэсэн нүүдлийг зогсооно |
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Солонгос улсад ажиллаж орлого олох нь чухал |
|
Ерөнхийлөгч Х.Баттулга МҮЭСТО-нд Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзах уулзалтын үеэр: Монгол Улс газар нутаг томтой, хүн ам сийрэг. Гэсэн ч хүн амынх нь олонхи нийслэлдээ төвлөрчихсөн байдаг. Бусад нь 330 сум, 21 аймагт амьдарч байна. Ингээд хөдөөнөөс сум руу, сумаас аймаг руу, аймгаас хот руу, хотоос Солонгос руу гэсэн нүүдэл бий болжээ. Өнөөдөр энэ нүүдлийг зогсоохгүйгээр хөгжил дэвшлийн талаар ярих, ажилгүйдэл, ядуурлыг багасгах ямар ч боломжгүй. Солонгос явж байгаа иргэд 2-3 сая вонны орлогод явж байна. Энэ нь монгол төгрөгөөр 4-6 сая төгрөгтэй тэнцэнэ. Бид энэ хэмжээний орлогыг давах ажлын байр бий болгож байж энэ нүүдлийг зогсооно. Доод орлого хоёр сая төгрөг байвал Улаанбаатараас-Солонгос гэсэн нүүдэл зогсоно. Энэ хэмжээний цалинг өгөхийн тулд том, том төслүүдийг хөдөлгөх ёстой. Дэд бүтцийн томоохон төслүүд гэхэд л төмөр зам, авто зам, шинээр баригдах хотууд гэсэн төсөл, хөтөлбөрүүд бий. Иймэрхүү 8-10 том төсөл бий. Эдгээрийг хэрэгжүүлэхдээ ажлын байр бий болгож, ажилгүй иргэдээ ажилтай болгох ёстой" гэв |
Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Үндэсний шуудан" сонинд өгсөн ярилцлагын үеэр: "Боломжтой бол хүмүүс Монголдоо өөрсдийнхөө ажлыг хийж цалингаа авч амьдрах ёстой юм. Гэвч энэ нөхцөл байдлыг давахад цаг хугацаа хэрэгтэй. Энэ хугацаанд хүмүүс бусад оронд, нэн ялангуяа Солонгос улсад ажиллаж орлого олох явдлыг тодорхой хэмжээгээр дэмжих нь зөв. Тэр хүмүүсийн ар гэр, ахуй амьдралд хэрэгтэй. Солонгосын тал ч үүнд анхаарч ажиллахаа илэрхийлсэн" гэв. |