Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг улсын орлого болгох, устгах комисс энэ сарын 18-ны өдөр 6 сая 326.101 төгрөгийн хадгалах хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнийг устгалаа.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас МХЕГ-ын даргын баталсан 01/13 дугаар удирдамж, аймгийн Засаг даргын А/134 дугаар захирамжийн дагуу Эрдэнэбулган сумын хүнсний худалдааны цэгүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ сарын 13-нд хийж, улсын байцаагчийн 22 актаар нийт 280 нэр төрлийн 2719 ширхэг, 106.9 кг хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч ийнхүү устгасан байна. Зөрчил гаргасан ААН, байгууллага, иргэдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцсон байна.