Үндэсний хөгжлийн газраас олгодог хөрөнгө оруулагчийн тодорхойлолтыг www.invest-assist.gov.mn хаягаар цахимаар олгож эхэлжээ. Үүнээс өмнө уг тодорхойлолтыг Үндэсний хөгжлийн газрын дэргэдэх хөрөнгө оруулагчдад төрийн үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий Нэг цэгийн үйлчилгээний төвөөр дамжуулан олгодог байсан юм. Тус төв 2019 хоёрдугаар сарын 25-нд нээлтээ хийснээс хойш нэг жил гаруйн хугацаанд Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Үндэсний хөгжлийн газар гэсэн таван агентлаг болон банк, нотариат, үл хөдлөх хөрөнгө зуучлал зэрэг хувийн хэвшлийн байгууллагын нийтдээ 62 төрлийн үйлчилгээг 35 мянган иргэн, аж ахуйн нэгжид үзүүлжээ.