Өнөөдөр 15.00 цагийн орчим хиймэл дагуулын мэдээгээр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт түймрийн голомт байгаа талаар Ус цаг уур орчны шинжилгээний төв мэдээллээ.
Аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч уг түймрийг унтраахаар гарсан байна. Түймэр Хантай багийн нутаг Шинэбулаг гэдэг газар гарсан байна гэж тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батцэцэг ярилаа.