• Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Saihan.mn

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Ц.Эрдэнэсүрэн: Дундговь аймгийг хүний нөөцийн бодлого төлөвлөлтийн жишиг аймаг болгоно

2020/04/07

 

 

Дундговь аймаг Хүний нөөцийн бодлого боловсруулах чиглэлээр Канадын Засгийн газрынMERIT(Институцын өөрчлөлтөөр уул уурхайн салбарыг сайжруулах нь)төслийн багт хүсэлт гаргасны дагуу суурь судалгаа хийхээр гурвалсан гэрээ байгуулжээ. Тиймээс энэ асуудлыг тодруулахаар аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Эрдэнэсүрэнтэй ярилцлаа.

 

-Дундговь аймаг Хүний нөөцийн бодлого боловсруулахын тулд суурь судалгаа хийхээр болсон байна. Энэхүү судалгааны ажлыг хаанаас ямар байгууллага гүйцэтгэх вэ, хүний нөөцийн бодлого боловсруулах хэрэгцээ, шаардлага юунд байв?

-Аймгийн ЗДТГ-аасMERITтөсөлд санал хүргүүлсэн юм. Өмнө нь энэхүү төслийн хүрээнд бид хамтарч ажиллаж байсан, манай төрийн албан хаагчдыг чадавхжуулах, чанарын удирдлагын тогтолцоог аймгийн ЗДТГ-таа хэрэгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллаж байсан учраас бид хандсан юм.

Хүний нөөцийн бодлого боловсруулах зайлшгүй шаардлага өнөөдөр манай аймагт тулгамдаад байгаа. Учир нь мэргэжлийн боловсон хүчний дутагдал маш их байна.

Манай аймагт ЗДТГ, агентлагууд, 15 суманд нийт 133 төрийн байгууллага үйл ажиллагаа явуулж, 3130 гаруй төрийн албан хаагч ажилладаг. Тэдгээрийн 3,5 хувийг улс төрийн албан хаагч, 12,3 хувийг төрийн захиргааны албан хаагчид, 4,2 хувийг төрийн тусгай албан хаагчид, 80 гаруй хувийг төрийн үйлчилгээний албан хаагчид эзэлдэг.

Аймгийн хэмжээнд төрийн байгууллагуудад өнөөдөр 170 гаруй сул ажлын байр байна. Түүний 50-60 хувийг ХАА, мал эмнэлгийн мэргэжилтэн эзэлж байгаа. Тэгэхээр манайд ийм мэргэжилтний хэрэгцээ байна гэсэн үг.

Нөгөөтэйгүүр төрд ажиллаж байгаа хүмүүсийн маань ур чадварын асуудал чухлаар тавигдаж байна. Мөн тэдний ажиллах чин хүсэл эрмэлзэл, ажлын байран дахь сэтгэл ханамжийн асуудал ямар байна энэ мэтчилэн бодлогоор зохицуулах асуудлууд байгаа учраас хүний нөөцийн бодлого боловсруулах хэрэгцээтэй байна.

Хөгжил гэдэг маань хүнээсээ л эхэлнэ. Иргэдийн ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлж чадах, чиглэл чиглэлээр ажиллах мэдлэгтэй, чадвартай тийм л боловсон хүчин чухал хэрэгцээтэй байгаа юм. Түүний тулд эхлээд өнөөгийн байгаа нөхцөл байдал, нөөц боломжоо тодорхойлох судалгаа хийнэ.

Судалгаа хийх байгууллагаарVMLY&R-Монгол байгууллага сонгогдсон. Өнгөрсөн долоо хоногтMERITтөслийн баг, судалгааны байгууллагатайгаа гурвалсан гэрээ байгууллаа. Ингээд энэ ажил маань эхлэх гэж байна.

-Хүний нөөцийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох энэ судалгааг ямар чиглэлээр хийх вэ, энэ тухай илүү тодруулж ярина уу?

-Судалгааг дөрвөн чиглэлээр хийхээр төлөвлөж байгаа. Төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдын хангамж ямар байна, энэ асуудлыг нэгдүгээрт судалж үзнэ.

Хоёрдугаарт төрийн багууллагад ажиллаж байгаа албан хаагчдын ур чадвар ямар байгааг тодорхойлно.

Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд манай аймагMERITтөслийн дэмжлэгтэйгээр төрийн захиргааны албан хаагчдын ажлын байр, албан тушаалын тодорхойлолтыг хийж, Төрийн албаны зөвлөлд танилцуулан батлуулсан. Энэ ажил бол боловсруулах, баталгаажуулах, хэрэгжүүлэх гэсэн үе шаттайгаар хийгддэг ажил. Бид боловсруулалтын үе шатаа давсан, батлуулаад авсан, одоо хэрэгжилтийг хангах асуудал чухал байгаа.

Өмнөх ажлын байрны тодорхойлолттой харьцуулахад шинээр боловсруулсан энэ ажлын байрны тодорхойлолт бол ур чадварт суурилсан гүйцэтгэлийг шаардаж байгаагаараа онцлогтой. Ур чадварыг таван чиглэлээр тодорхойлж байгаа. Тэгэхээр албан хаагчид маань энэ ур чадваруудын аль түвшинд нь байна, түвшинг нь хэрхэн ахиулахав, хэрхэн хөгжүүлэх вэ, ямар түвшинд хүргэх вэ гэдгийг судалгаагаар тодорхойлно гэсэн үг.

Дараагийн судлах нэг чиглэл бол төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийн асуудал. Төрийн үйл ажиллагаа гэдэг бол хүний л үйл ажиллагаа. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа төрийн албан хаагчдын маань сэтгэл ханамжийн асуудал хамгийн чухал зүйл гэж харж байгаа. Сэтгэл ханамж, ажлаа чин сэтгэлээсээ гүйцэтгэх зориг, хүсэл тэмүүлэл ямар байна вэ, энэ бол тэр хүний ажлын бүтээмж, иргэдийн сэтгэлд хүрсэн чанартай үйлчилгээ үзүүлэхэд чухал нөлөөтэй. Тиймээс энэ зүйлийг судална.

Мөн нөөцийн тухай асуудал. Өмнө нь нийгмийн захиалгаар гэх юм уу, мэрэгжилтэй боловсон хүчнээ төлөвлөгөөтэйгээр бэлтгэж байсан бол сүүлийн жилүүдэд энэ алдагдсан учраас манай аймаг мэргэжлийн боловсон хүчний хомсдолд хүрсэн байх. Хүний эрхтэй холбоотойгоор хүүхдүүд өөрсдөө хүссэн мэргэжлээ сонгодог болсон, эргээд ажлын байр байхгүй болохоор тэд нар ихэнх нь эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгаа юм.

Эцэг эхчүүд ч чиглүүлж өгч чадахгүй, төр ч бодлогоор үүнийг зохицуулахгүй явсаар мэргэжлийн боловсон хүчний, өөрөөр хэлбэл хүний нөөцийн хомсдолд орсон байна.

Тиймээс орон нутагтаа мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх ямар нөөц боломж байна, юун дээр илүү анхаарч бодлогоо чиглүүлэх ёстой вэ гэдгийг энэ судалгаагаар тодорхойлно гэсэн хүлээлттэй байна.

Энэ бодлогын бичиг баримтыг боловсруулж, хэрэгжүүлэхэд Монгол Улсын Төрийн албаны зөвлөл хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.

"Дундговь аймгийг хүний нөөцийн бодлого төлөвлөлтийн жишиг аймаг болгоно” гэсэн үзэл санаан дээрMERITтөслийн баг ч Төрийн албаны зөвлөл ч гэсэн санал нэгтэй байгаа гэдгийг танилцуулахдаа таатай байна.

-MERIT төслийг ямар хугацаанд хэрэгжүүлж, ямар үр дүнд хүрсэн бэ?

-MERIT бол Канадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжсэн төсөл. Канадын Засгийн газар өөрөө хариуцлагатай уул уурхайг бий болгох чиглэлээр маш их туршлагатай. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн тулд төр өөрөө маш их чадвартай байх ёстой гэж үздэг учраас төрийн байгууллагыг чадавхжуулахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг.

Гурван жилийн өмнө энэхүү төслийн хүрээнд хамтарч ажиллах гэрээ байгуулж байсан. Энэ үйл ажиллагааны хүрээнд уул уурхай руу чиглэсэн олон ажлыг зохион байгуулсны зэрэгцээ хамгийн гол нь төрийн албан хаагчдыг чадавхжуулах маш олон ажлыг хамтран зохион байгуулсан. Тухайлбал, манай ЗДТГ-ыгISO:9001-2015 "Чанарын удирдлагын тогтолцоо” Олон улсын стандартыг хангасан байгууллага болоход гол туслалцааг үзүүлсэн.

Олон улсын стандартад нийцсэн төрийн үйлчилгээг үзүүлдэг байгууллага болоход аймгийн ЗДТГ төрийн бусад байгууллагуудаа уриалж, өөрсдөө энэ стандартыг хангасан байгууллага болох зорилт тавиад ажиллаж байна.

Энэ стандартыг хэрэгжүүлэх нь олон үе шаттай ажил байдаг. Хөрөнгө мөнгө, цаг хугацаа их шаардах тийм л ажил. Маш олон үе шаттай сургалтууд зохион байгуулсан. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлж дууссаны дараагаар баталгаажуулалт хийдэг.

"Чанарын удирдлагын тогтолцоо” Олон улсын энэ стандартыг бизнесийн багууллагууд бол туршаад, хэрэгжүүлсэн байдаг. Харин төрийн байгууллагуудын хувьд таван аймгийн ЗДТГ 2010 оноос эхлээд хэрэгжүүлсэн туршлага байдаг юм байна лээ. Бид нар Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын туршлагыг судалж байсан.

MERITтөслийн хувьд санхүүгийн тодорхой хувийн дэмжлэг үзүүлсэн, долоон зөвлөх ирж ажилласан. Маш их туршлагатай, төрийн албанд олон жил ажилласан, сайн дурын зөвлөхүүд чиглэл чиглэлээр ирсэн. Энэ бол маш том хөрөнгө оруулалт юм.

Энэ стандартыг хэрэгжүүлэхэд "United management consulting” гэдэг зөвлөх үйлчилгээний байгууллага манай дээр ажилласан. Маш их туршлагатай, чадвартай ийм зөвлөхүүд ажилласанд бид маш их баяртай байгаа.

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр сургалтууд хийсэн, бодлогын баримт бичиг боловсруулах чиглэлээр ажиллаж байна. Канадаас зөвлөх ирж, нөхцөл байдлын судалгаа хийгээд байгаа.

Хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр мөн л сургалтууд хийлээ, ажлын байрны тодорхойлолт гаргахад маш их туслалцаа үзүүлж, хамтран ажиллалаа. Хүний нөөцийн клуб байгуулах, үйл ажиллагаагаа тогтворжуулахад дэмжиж ажилласан.

Энэ төслийг хэрэгжүүлэх үеэр Монгол Улсад төрийн албаны шинэчлэл хийгдсэн нь маш их ач холбогдолтой байсан гэж боддог.

Албан тушаалын тодорхойлолтыг боловсруулна гэдэг бол маш их ажил, маш их цаг хугацаа шаардсан ажил байсан. Энэ ажлыг гүйцэтгэхэд MERIT төслийн баг манай аймагт тусгайлан жижиг төсөл хэрэгжүүлж, аймгийн ЗДТГ, Сайнцагаан сумын ЗДТГ дээр зөвлөх баг ирж, ажиллаад ажлын байрны жишиг тодорхойлолтыг гаргаж өгсөн.

Нэг ажлын байрны тодорхойлолт гаргахад л тухайн ажилтныг ажиглана, ажлын найман цагт тухайн ажилтны хийх ажлыг яг тодорхойлж гаргаж байсан болохоор энэ бол маш бодитой гарсан гэж болно.

Ингэснээр чиг үүргийн давхардал, хийдэл үгүй болж, хийх ажил нь маш тодорхой болж байгаа юм. Ажилтан бүрийн хийх ажил нь тодорхой болоод ирэхээр байгууллагын өөрийнх нь ажил, чиг үүрэг тодорхой болж байгаа.

Манай байгууллагын хувьд энэ стандартыг баталгаажуулах хүсэлтээ мэргэжлийн байгууллагад хүргэчихсэн байгаа. Удахгүй ISO:9001-2015 Олон улсын стандартыг хэрэгжүүлсэн байгууллага болж, гэрчилгээгээ авна гэж найдаж байгаа.

Мэдээж тодорхой үр дүнгүүд гарсан. Аймгийн ЗДТГ ажлаараа өнгөрсөн онд 12 дугаар байрт жагссан, өмнөх жилийнхээ үр дүнгээс гурван алхмаар урагшилсан байгаа, дараа жил бүр урагш давшина л гэж бодож байна.

Хүний хандлагыг өөрчилнө гэдэг маань цаг хугацаа шаардана, үр дүн нь удаан харагддаг. Ямар ч байсанMERITтөсөл манай төрийн албан хаагчдын хөгжих суурийг тавьж чадсан, зөв чиг зүгийг бий болгосон. Эхнээсээ бид энэ л үр дүнг хүлээж байсан.

Гурван жилийн хугацаанд маш сайн хамтарч ажиллаж чадсан гэж боддог юм.

-Ярилцсанд баярлалаа.

 

FacebookХуваалцах TwitterЖиргэх

Холбоотой мэдээ

Цахимаар иргэдийн саналыг авчээ

2020/03/20

Нийт хүн амын 30-40 хувь нь нөөцийн мах хэрэглэдэг

2020/03/16

Улсын хэмжээнд 209.5 мянган мал төллөөд байна

2020/03/13

Тогтвортой хөгжлийн байгаль орчны зорилгыг эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогод тусгахад ашиглах арга хэрэгсэл (tool)-ийн талаар боловсруулсан судалгааны тайланг танилцууллаа

2020/02/21

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говьсүмбэр аймагт ажиллалаа

2020/01/15
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

    2020/03/31
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • “Тавантолгой түлш” ХХК шаардлага хангахгүй пийшинг нураан, технологийн дагуу шинээр пийшин барьж өглөө

    2019/10/19
  • Охидууд яагаад амьдралаа бусниулдаг вэ?

    2018/10/09
  • Хаван буулгах хамгийн сайн арга бол…

    2020/03/30
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойн марк гаргалаа.

    2021/07/09
  • Монгол Улсын хосгүй үнэт зүйлсэд багтсан XII-XIV зууны үеийн өвөл зуны гурван дээл

    2020/06/04
  • Бяцхан миссүүд минь амжилт дүүрэн эх орондоо эргэн ирлэ

    2018/04/23
  • Халуухан болзоонд романтиклаж яваа хоёр жүжигчин

    2018/01/30
  • Н.Тилеухан: Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирэх ёстой

    2020/04/13
  • Иогийн спортын Монгол улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

    2018/06/27
  • Д.ЭРДЭНЭТУЯА: ЗҮРХНИЙ ЭХО ОНОШЛОГОО НЬ ЗҮРХНИЙ БИЧЛЭГ, ЭМЧИЙН...

    2018/03/26
  • Нялх сэнгүм үү? Нийтлэг эрх ашиг уу?

    2018/01/30
  • Ааваа санаад байна...

    2020/10/25
  • Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай

    2018/01/12
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • Иргэн Э.Солонго: Гэр бүл үймүүлэгч Э.Байгалмаа манай нөхөр рүү шалдан зургаа явуулсан

    2019/12/16
  • Алдар цуутны өлгий "Халиун" сайхан нутаг минь

    2020/02/18
  • Филиппинд англи хэл сурах 10 шалтгаан

    2018/08/20
  • Б.Довдон: Тамхинаас гарсан өдрөөсөө эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг

    2018/05/29
  • Хилчид 3,6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

    2021/04/02
  • Хүүхдийн мөнгийг ирэх Даваа гаригаас олгож эхэлнэ.

    2021/04/01
  • Хүүхдийн төлөө фонд байгуулах төслийг эцэслэн хэлэлцэв

    2021/04/06
  • УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв.

    2018/06/30
  • Эрэлт өссөнөөс зэсийн төлөв өөдрөг байна

    2018/01/19
  • МУБИС-ийн лицей шинээр элсэлт авна

    2018/03/15
  • Хүн хоногт 0.5 кг жилд 200кг хуурай хог хаягдал хаягдаг

    2018/02/28
  • Улсын хэмжээнд 5.1 сая төл бойжиж байна

    2021/04/04
  • Жүжигчин Ц.Анхбаяр: Жулдыз шиг бүсгүйд сэтгэл татагдахгүй байхын аргагүй шүү дээ

    2018/01/25
  • Б.Цэрэннадмид: Архангай аймгийн Засаг даргын тухай бодит биш мэдээлэл түгээж байгаад харамсаж байна

    2018/01/24
  • АЯЛАГЧ, УУЛЧИН Н. БАЙГАЛМААГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 14 БАРИМТ

    2018/01/25
  • Үнэн Ба Зөв намаас 2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид

    2020/05/13
  • Газрын цахим дуудлага худалдаанаас 165,3 сая төгрөг төвлөрүүлнэ

    2021/04/08
  • Д. ЦОЛМОН: ӨЭМТ-ҮҮДИЙН ЭХЧҮҮДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ АЖИЛЛАСАНААР...

    2018/03/26
  • Fly хамтлаг жүжигчин Батука, Шүүдэрцэцэг нарын “ХАЙРЫН ЭЛЧ” болжээ

    2019/03/02
  • Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн эмч нарыг сургалтанд хамрууллаа

    2018/05/09
  • ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР-ЭРҮҮЛ МАЛ-ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

    2018/01/15
  • САЙХАН МЭДЭЭ: Афганистан цэргүүдийн амийг аврахад монгол цэргүүд онцгой үүрэг гүйцэтгэлээ

    2021/04/02
  • "Хөхөөр хооллолтын ач холбогдол" сэдэвт сургалт зохион байгууллаа

    2018/08/13
  • “Спутник V” вакциныг Монголд үйлдвэрлэх боломжийг судлах ажлын баг гаргахаар болов

    2021/04/05
  • ДУУЧИН О.ГАНТУЛГА: ТАВДУГААР АНГИДАА ЯТГА ТОГЛОДОГ БАЙЛАА

    2018/03/15
  • Сирид 14 хоногийн дотор 180 хүн амиа алджээ

    2018/01/15
  • “Хүн ам нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийн үзэл баримтлалын төслийг боловсруулж байна

    2021/04/04
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх "цэг" ажиллалаа

    2018/05/21
  • “БЯЦХАН ХАНХҮҮ-2018” тэмцээн болно

    2018/05/02
  • Үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөх “Сурагч насны дурсамж” цомог тун удахгүй

    2018/05/09
  • Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: Өрх бүрд 0.07 га гэж зааж өгсөн нь нэг өрхөд томдох талбай

    2018/04/18
  • О.Цагаанзам: Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    2018/10/10
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • Трампыг хөнөөх гэж завджээ.

    2024/07/14

© 2017 - Saihan.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг "VIPNEWS" PR Group Хөгжүүлэгч Aureola